Өтгөн ба бат бөх: үсээ хэрхэн бэхжүүлэх вэ

Бидний үс ялангуяа хаврын улиралд эмзэг байдаг: температурын өөрчлөлт, аминдэмийн дутагдал, бие махбодын улирлын өөрчлөлт нь үсний эмзэг байдал ба үс уналтад хүргэдэг. Үс уналтын эсрэг үйлчилгээтэй шинэчлэгдсэн HairX цувралаар үсээ хэрхэн бэхжүүлэх талаар олж мэдээрэй.

 

Зөв цэвэрлэгээ
Хэрэв та хуйхаа хангалттай сайн цэвэрлээгүй бол бохирдол нэмэгдэж, үсний фолликулын тэжээл сулардаг. Үүний үр дүнд үс нь хэврэгшиж, илүү ихээр унаж болзошгүй юм. Үс тойлгойны цэвэрлэгээндээ дахин нэг анхаарахыг зөвлөж байна.  Шампунийг зайлж угаах гэж бүү яар: хуйхны нэг хэсгийг ч алгасалгүй бүх бохирдлыг арилгах, мөн нэгэн зэрэг цусны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор өтгөн хөөс үүсэх хүртэл толгойндоо сайтар иллэг хийж угаагаарай. Харин та үсэндээ заавал шампунь түрхэх шаардлагагүй бөгөөд үсийг хөөсөөр нь л угаахад хангалттай байх болно.

Хуйхны арчилгаа
Үс нь зөвхөн үс уналтаас гадна бас хэврэг байдлаас болж нягтрал багатай болдог: хэрэв үс хангалттай бат бөх биш бол дунд эсвэл үзүүр хэсэгтээ хугарч эхэлдэг. Энэ нь нягтралыг бууруулдаг байна. Тэжээлээр хангах ба бэхжүүлэх нөлөөтэй  ангижруулагч хэрэглэхээ мартуузай: орчин үеийн бүтээгдэхүүнүүд үсийг хүндрүүлэхгүй, өтгөн хэвээр байлгахын зэрэгцээ уртыг нь хамгаалдаг. Шампуниар угаасны дараа  өтгөрүүлэгч бэлдмэлхэрэглэж үсэндээ нэмэлт өтгөрүүлэлтийг бэлэглээрэй.

Хуйхны арчилгаа
Үсний ургалтыг түргэсгэхийн тулд өглөө ба оройд толгойн хуйханд тоник хэрэглээрэй. Үүнийг хуурай эсвэл нойтон үсэнд түрхэж болох бөгөөд зайлах шаардлагагүй. Үр нөлөөг сайжруулахын тулд уг процедурыг долоо хоногт 2-3 удаа 10 минутын турш бүрэн хэмжээний иллэгтэй хийгээрэй. Зөөлөн  резинэн шүдтэй тусгай иллэгийн хэрэгслээр хийх нь маш тохиромжтой: цусны бичил эргэлтийг идэвхжүүлж, үс уналтыг багасгахад тусалдаг бөгөөд нойтон ба хуурай үсийг самнахад тохиромжтой.



Дотоод дэмжлэг

Үс ба хумс нь биеийн ерөнхий эрүүл мэндийн гол үзүүлэлт юм. Хэрэв тэд хамгийн сайн харагдахгүй бол бие махбодид шим тэжээл дутагдалтай байж болзошгүй юм. Үс ба хумсны нэмэлт тэжээлийн тусламжтай асуудлыг шийдээрэй.

Энэхүү иж бүрдэл дэх төмөр нь үс уналтыг зогсоодог тул L-лизин нь тэдгээрийн амьдралын мөчлөгийг уртасгадаг. Селен ба цайр нь үсний ургалтыг дэмжиж, алимны прокианидин (антиоксидант) нь үсний тоо ширхэг, хэмжээ ба бат бөхийг нэмэгдүүлдэг.

Дөрвөн алхам 

Үсний эрүүл байдлыг дэмжмх ба бэхжүүлэхэд шаардлагатай бүх найрлагыг та үс уналтын эсрэг үйлчилгээтэй шинэчлэгдсэн HairX Fall Defense цувралаас олж чадна. Шинжлэх ухаанаар батлагдсан үр нөлөө: үс уналт ердөө 8 долоо хоногийн дотор мэдэгдэхүйц удааширч, үс өтгөн ба нягт болдог.

Далайн планктон дээр суурилсан TriActivate технологи нь үс уналтыг бууруулж, ургалтыг идэвхжүүлж, шингэн үсний нягтралыг нэмэгдүүлдэг. Гиалуроны хүчил ба В3 аминдэм дээр суурилсан Vitamin Moisture Matrix иж бүрдэл нь үсийг чийгээр дүүргэж, тэжээлээр хангадаг. Шар буурцгийн уураг ба тосон хүчил агуулсан фитонутриент иж бүрдэл нь үсний эрүүл төлөв ба бат бөх байдлыг дэмжинэ.




Всего четыре шага к красивым и здоровым волосам: Сайхан, эрүүл үстэй болох дөрөвхөн алхам:

    ●   Шампунь нь үсийг зөөлөн цэвэрлэнэ ба бэхжүүлнэ, нягтралыг нэмэгдүүлнэ;
    ●   Ангижруулагч  нь нарийн ширхэгтэй үсийг тэжээж бэхжүүлнэ, самнахад хялбар болгоно;

    ●   Тоник нь үсний ургалтыг угаас үзүүр хүртэл нь идэвхжүүлнэ;

    ●   Өтгөрүүлэгч бэлдмэл нь үсийг өтгөн ба гялалзсан болгоно.

Зурвас: