Ямар нарны тос хамгийн сайн бэ?

Нарны хамгаалалттай тосны найрлагад зайлшгүй байх ёстой орцуудтай бидний зөвлөмжийг хараад, итгэж болох тосоо хялбар сонгоорой.

SPF (Sun Protective Factor)нарны хамгаалалтын хүчин зүйл. SPF үзүүлэлт өндөр байх тусам, бүтээгдэхүүн тэр хэмжээгээр удаан ба найдвартай хамгаална. Дунджаар хүн нарны туяанд хамгаалалтгүй ойролцоогоор 10 минут л байх бололцоотой. Хэрэв та SPF 10 хамгаалалттай бүтээгдэхүүн түрхсэн бол, наранд байх аюулгүй хугацаа 100 минут хүртэл болж уртасна, хэрэв SPF 30 түрхсэн бол – 300 минут гэх мэтчилэн. Бодит байдал дээр бид 2 цаг тутам нарны хамгаалалтаа сэргээж байхыг зөвлөдөг, ялангуяа наран шарлагын газар: үрэлт, хөдөлгөөн гэх мэт механик нөлөө болон усанд нороход нарны хамгаалалттай бүтээгдэхүүний шинж чанар сулардаг. 




UVA-туяа – агаар мандлын давхаргад шүүгддэггүй, үүлийг нэвтлэн газрын гадаргуу хүртэл ойдог цахилгаан соронзон цацраг юм. Энэ туяаны гол аюул нь бид арьсан дээрээ түүний нөлөөг төдийлөн мэдэрдэггүй. Гэтэл арьсны дерма эс хүртэл гүн нэвчиж, хэт нөсөөжилт, толбо, эрт хөгшрөлт, арьсны хавдар зэрэгт хөтлөх эрсдэлтэй.

UVB-туяа – 90% нь агаар мандалд шүүгдэн үлдэж, харин үлдсэн 10% нь газрын гадаргууд хүрдэг ба арьсны эпидермис рүү нэвчиж чаддаг. Бид түүний нөлөөг мэдрэх боломжтой – арьс улайна, хална, түлэгдэнэ. Чухам энэ туяа нь арьсыг борлуулж, гоё алтлаг бор өнгөтэй болгодог хэдий ч, нарны туяанд хэт мэдрэг болгох эсвэл арьсны хорт хавдар үүсгэхэд нөлөөлж болзошгүй.

Нарны хамгаалалтын тос сонгохдоо, UVA ба UVB туяанаас хамгаалдаг эсэхийг шалгах хэрэгтэй. Бүтээгдэхүүний тайлбар дээрээс дээрх хоёр тэмдэглээг шалгах эсвэл «нарны хэт ягаан туяаны өргөн спектрийн нөлөөний шүлтүүртэй» гэсэн бичилтийг хайгаарай. Жишээлбэл, Орифлэймийн Multi-Rays технологитэй шинчлэгдсэн Sun 360 цуврал нь өндөр SPF хүчин зүйлтэй (30-аас 50+ хүртэл) ба нарны хэт ягаан туяаны өргөн хүрээний спектрийн UVA/UVB нөлөөнөөс хамгаалж, түлэгдэлт, үрчлээ ба арьсны хавдар үүсэхээс сэргийлнэ.      

Нарны хамгаалтын шүлтүүр нь хоёр төрөл байдаг.

Химийн шинжтэй шүүлтүүр – цацрагийг саармагжуулан, өөртөө шингээж дулааны энергид хувиргадаг. Ийм шүүлтүүртэй бүтээгдэхүүнүүд хөнгөн бүтэцтэй байдаг тул арьсыг тослогжуулахгүй, будалтын сайн суурь болдог нь нүүрний арьсанд төгс тохирдог. Химийн найрлагатай нарны хамгаалалтаас дараах бодисуудыг хайгаарай: Avobenzone (авобензон), Mexoryl SX/XL (мексорил), Tinosorb S/M (тиносорб), Octocrylene (октокрилен), Oxybenzone (оксибензон), Sulisobenzone (cулисобензон) гэх мэт. 

Физик шинжтэй шүүлтүүрарьсны гүн давхаргад цацрагийг нэвтрүүлэхгүйгээр арьсны гадаргуугаас цацрагийг ойлгож үйлчилдэг. Физик шинжтэй шүүлтүүрийг ихэнхдээ биеийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Эдгээр шүүлтүүртэй бүтээгдэхүүн илүү наалдамхай бүтэцтэй ба цагаан өнгөтэй байх нь элбэг.  Физик шинжтэй нарны хамгаалалтаас дараах бодисуудыг хайгаарай: Zink Oxide (цайрын исэл) эсвэл Titanium Dioxide (титаны давхар исэл).

Орифлэймийн нарны хамгаалалттай Sun 360 бүтээгдэхүүнүүд нь найрлагадаа химийн болон физик шинж чанартай хоёр шүүлтүүрийг агуулдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь холимог төрлийн орцтой гэсэн үг.  

Шүүлтүүрүүдээс гадна арьсыг жигд борлуулахад ба өнгийг удаан хадгалахад тусалдаг ургамлын хандууд ба чийгшүүлэгч орцуудыг найрлагадаа агуулдаг. Sun 360 цуврал нь гурван төрлийн орцтой.

Витамин Е аминдэм – нарны туяа ба хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс үүдэлтэй исэлдэлтийн стресстэй тэмцдэг хүчирхэг антиоксидант. 
Мөлхөө бөөрөлзгөнө – А, С ба Е  аминдэмээр баялаг тул Шведүүд “ойн алт” хэмээн нэрийддэг ховор жимсгэнэ. Түүний ханд арьсанд чийгийг хадгалахад тусалдаг ба хут ягаан туяанаас хамгаалдаг.
Умардын хөвөн – чихэр ба эрдэс бодисоор баялаг ба арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг бэхжүүлдэг. Мөн түүнчлэн, наранд байх хугацаанд тайвшруулдаг үйлчилгээтэй.

Сөрөг үр дагаваргүй наранд байхыг хүсвэл, нарны хамгаалалттай Sun 360 бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглээрэй – ганц наран шарлагын газар төдийгүй, төн түүнчлэн хот дотор ч, үүлэрхэг өдөр ч тэр. Нарны хамгаалалтын талаар илүү ихийг эндээс олж уншаарай

Зурвас: