Төгс улаан уруултай болох нууц

Улаан өнгийн сонгодог уруул хэдийд ч загвараас хоцрогддоггүй бөгөөд өөрийн байр сууриа бат хадгалдаг чиг хандлага. Тод өнгийн будгаар хэрхэн төгс будалт хийх бид танд заах болно.

1. Будалтад бэлдэх
Бэлдэж арчилсан уруул дээр будалт илүү сайн тогтдог.тиймээс гуужуулалтаас эхлээрэй. Гэрийн нөхцөлд зөгийн бал ба элсэн чихрийг холин гуужуулагчийг бэлдэж болно. Бүр огт юм бэлдэлгүйь шүдний сойз ашиглан, уруулдаа иллэг хийж ч болно. дараа харин эрчимтэй арчлагч бальзам түрхэхээ бүү мартаарай.   

2. Суурь
Первый вариант идеальной основы — карандаш для губ в тон помады. Он сделает цвет более насыщенным и продлит стойкость.  Если хочешь сохранить естественный эффект и глянец, используй прозрачный праймер: он предотвратит растекание и поможет выровнять поверхность губ. На дугу купидона нанеси немного хайлайтера, а под нижней губой добавь тень с помощью матового скульптора — ты найдешь их в палетке для контуринга

Төгс суурь тавих эхний хувилбар бол уруулын будагны өнгөтэй ижил уруулын харандаа юм. Энэ нь өнгийг илүү эрчимтэй болгож, тогтцыг уртасгах болно. Хэрэв та байгалийн мэт нөлөө ба гялбааг хадгалахыг хүсэж байвал тунгалаг суурь-бальзамыг хэрэглээрэй: энэ нь урсаж арилахаас сэргийлж, уруулын гадаргууг жигд болгоход туслах болно. Уруулын дээд хэсэгт бага зэрэг гэрэлтүүлэгч түрхээд, харин доод хэсэгт нь мат сүүдэр нэмж өгөөрэй. Нүүр хэлбэржүүлэгч цугуулгад энэ бүгд багтсан байгаа

3. Хүрээ
Будалтын энэ шатанд та бүхнийг хийж чадна! Уруулаа том харагдуулахыг хүсэж байна уу? Хүрээг зурахдаа уруулын хүрээг бага зэрэг давуулаарай. Мэдээж хэтрүүлж болохгүй! Үр дүн нь төрөлхийн мэт харагдуулах үүднээс, уруулын хүрээнээс 1 мм-ээс хэтрэлгүй давуулж зураарай. Таны уруул хэтэрхий ондоо харагдаад байна уу? Хэмжээг тэнцүүлэхийн тулд нэгийг нь давуулж, нөгөөг нь дотор талаар нь хүрээг зурна.


4. Өнгө ба бүтэц
Уруулын будгаа сонгоорой. Сонгодог тосон бүтэцтэй уруулын будаг бусдаасаа илүү байгалийн харагдах болно: тэрээр уруулд өнгө бэлэглэхээс гадна, уруулын төрөлхийн байгалийн бүтцийг хадгалдаг. Гялалзсан будаг нь  гялбаа нэмж, уруулыг илүү залуу харагдуулна. Maт будаг нь дүр төрхийг илүү хээнцэр болгон өгөх бөгөөд хамба хилэн бүтцийнхээ ачаар уруулын хэмжээг томруулсан бидний өмнөх бүх заль мэхийг төгс нууж өгнө. Оч цацруулам талстай гялалзуулагч будаг нь уруулын хэмжээг ихээхэн нэмэгдүүлдэг: түүнийг зөвхөн уруулын гол хэсэгт түрхээрэй, ингэснээр илүү төрөлхийн мэт нөлөөтэй харагдуулна. Харин супер од болохыг хүсвэл, уруулын бүх гадаргууд түрхээрэй.



5. Дүрмийг март!
Бүх эмэгтэйчүүд уруулын будгийг өөрийнхөөрөө түрхдэг. Зарим нь багсхэрэглэдэг, зарим нь хурууныхаа өндгөөр түрхдэг бол, бүр зарим нь шууд л мэдрэмжээрээ толь ч ашиглалгүй түрхэж чаддаг. Тэгээд чухам аль нь зөв юм бэ? Танд аль нь эвтэйхэн байна, тэр хувилбар л хамгийн зөв! Хамгийн гол нь үр дүн шүү дээ. Таны уруул үзэсгэлэнтэй, жигд өнгөтэй харагдаж байвал, та бүх зүйлийг зөв хийж байна гэсэн үг. Хэрэв та тод өнгө сонгосон бол, илүү төгс харагдуулахын тулд хүрээний гадна талаар өө дарагч хэрэглэхийг зөвлөж байна.

Зурвас: Зураг: Oriflame