Giordani Gold бөмбөлгөн бүтээгдэхүүн бүр илүү гайхалтай болж шинэчлэгдлээ

Бид бүгд амралтаас дөнгөж ирсэн мэт харагдахыг хүсдэг. Сэргэг ба залуу харагдуулах эрүүл гэрэлтсэн төрх нь бүрхэг өдрүүдэд ч боломжтой боллоо. Бөмбөлгөн хэлбэртэй шинэ хацар өнгөлөгч ба энгэсэгтэй танилцана уу. Жижигхэн савлагаанд багтах эрдэнэсийн талаар илүү дэлгэрэнгүйг олж мэдэцгээе!

Залуу нас ба эрдэс бодисын бэлдмэл

Нүүр будалт уу эсвэл арьсны халамж уу? Шинжлэх ухаан урагшилж, бидэнд сонгох шаардлага ч багасаж байна. Шинэчлэгдсэн Giordani Gold бүтээгдэхүүн өнгө бэлэглэх төдийгүй, түүний найрлага дахь гиалуроны хүчилтэй залуужуулах эссенц нь арьсыг арчилна. Эрдэс бодистой энэхүү бүтээгдэхүүн арьсыг илүү толигор ба хамба хилэн адил болгоно – хараад л хүрэх хүсэл төрнө! Найрлага дахь хоёр төрлийн эрдэс тэжээл нь дотроосоо гэрэлтэх мэт үнэт гялбааг арьсанд бэлэглэнэ.


Илүү эрчимт өнгө

Шинэчлэгдсэн цувралдаа бид таны арьсны өнгийг гайхалтай тодотгох өнгөнүүдийг сонгосон. Эрчимт пигментүүд, илүү баяжуулсан өнгөнүүд нь хөнгөн түрхэгдэж, төрөлхийн мэт харагдуулах үр дүнд хүргэнэ! Алийг нь сонгох вэ? “Төрөлхийн мэт гялбаа” – бүх хүнд болон өдөр тутамд тохирох гайхалтай сонголт, “Тоорын гялбаа”-г дулаан, зөгийн балын өнгийн арьстай бүсгүйчүүд таалах сонголт, “Зөөлөн-ягаан” нь цайвар өнгийн арьстай бүсгүйчүүдэд төгс тохирох ба бусдад нь харин гэрэлтүүлэгч болох сонголт юм.


Гараар урласан

Giordani Gold хацар өнгөлөгчийн шинэ савлагааг нээгээд, дараах зүйлсэд итгэлтэй байж болно: хайр халамжаар танд зориулан гараар урласан. Сувдан ширхэг бүрт Италийн зохион бүтээгчид дээд зэргийн пигмент ба тансаг гялбааг багтаасан – таны арьсыг залуу ба гэрэлтсэн харагдуулахад бүхнээ зориулсан. Өөрийн зан үйлээ бүтээгээд, өдөр бүр гоо үзэсгэлэнгээ гайхуулаарай!

Зурвас: Зураг: Oriflame