Та хэдийн инстаграмаас хар маскны тухай сонссон байх: түрхээд, хуулж авна, тэгээд бүх бохирдол түүн дээр наалдана. Цахим сүлжээнд хар маск нь хүчээ авч байна: бүгд л түүнийг хэрэглэж үзсэн мэт санагдавч, яг үнэндээ хэрхэн үр дүнтэй үйлчилдэг бол? Мөн хар батгатай тэмцэхэд дан ганц хуулдаг хар маск хангалттай юу?
Үндсэн асуулт: энэ юу вэ?
Хар батга – энэ нь нүх сүвийг бөглөсөн, хүчил төрөгчийн нөлөөгөөр бараан саарал өнгөтэй болон исэлдсэн, себум буюу тослог гялгар ба үхэжсэн эд эсийн хослол юм. Тослог арьстай хүмүүс байнгын ийм асуудалтай тулгарч, харин бусад нь себумын хэмжээ хэвийн байдлаас ихсэх үед үе үе дээрх асуудалтай тулгардаг байна.
Арьсны тослогийн ялгарлыг даавар хариуцдаг (жишээ нь тестостерон). Тиймээс хар батга нь бараг л тойршгүй асуудал. Бэлгийн бойжилт, жирэмслэлт, цэвэршилт, сарын тэмдэг – эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлтөд нөлөөлөх зүйлс тоймгүй их.
Хар батганаас бүр мөсөн ангижирна гэж байхгүйг ойлгох нь чухал. Бүр себумын гүн цэвэрлэгээний дараа ч нүх сүвэнд тослог хуримтлагдаж эхлэн, яваандаа шинэ батга үүсдэг. Системтэй арчилгаагаар л арьсыг цэвэр хэвээр хадгалах боломжтой.
Хэрхэн илүү дордуулахгүй байх вэ?
Хамар дээрх хар батганы тоогоо нэмэгдүүлэхийг хүсэхгүй байгаа бол, дараах зүйлсийг хориглоорой:
1. Батгыг шахаж оролдох
Гар цэвэрлэгээг – зөвхөн гоо сайхны газарт мэргэжлийн гоо сайханчаар! Мэргэжлийн хүн таны арьсыг зохих байдлаар бэлдэн, бохирдлыг эвтэйхэн, зохих ёсоор цэвэрлэнэ. Гэрийн нөхцөлд үр дүн нэг л байх болно – лазерийн үнэтэй эмчилгээгээр л арилах боломжтой судас ба арьсны гэмтэл. Хар батгаа шахахаа больж, томруулдаг шилээ хаяарай: танаас бусад, өөр хэн ч тэднийг харахгүй.
2. Хэтэрхий ширүүн цэвэрлэх
Себум нь давхарга бүрхүүл үүсгэж, харин нүх сүв нь бөглөрсөн үед, энэ бүгдийг тэр чигээр арьснаасаа хуулах хүсэл төрдөг. Ингэх хэрэггүй! Арьсыг бүр улайж, гөлийтөл нь цэвэрлэдэг том талсттай гуужуулагч, спиртны агууламжтай тоник нь хамгаалагч давхаргыг үгүй хийдэг. Үр дүнд нь – илүү их себум ба хар батга үүснэ.
3. Чийгшлээс татгалзах
“Миний арьс тослог, дээрээс нь ахин тос түрхэх ямар хэрэгтэй билээ?” – хэмээн бодож байвал, та эндүүрч байна. Тослог арьс ч усгүйжих боломжтой – шаардлагатай чийгшлийг өгч байвал, себумын ажиллагаа ч багасна.
За, тэгэхээр би одоо яах ёстой вэ?
1. Салицилийн хүчлийг найрлагаас хайгаарай
Хар батгатай тэмцэхэд нөлөөлөх үндсэн орцуудын нэг: нүх сүвийг бөглөрүүлэлгүй арьсны гадаргуун дээрээс илүүдэл себум болон үхэжсэн эсийг цэвэрлэнэ. Нүүр угаагч гелээр эхлэн, аажмаар тоник болон тосыг хэрэглээрэй –хүчирхэг нөлөөнд дасах хугацаа арьсанд хэрэгтэй.
2. Зөөлөн боловч гүн цэвэрлээрэй
Маш сайн цэвэрлэж, хуурайшуулахгүй, таталдахгүй, сэргэг мэдрэмж төрүүлж байвал, энэ л төгс нүүр угаагч. Асуудалтай арьсыг гуужуулж байх хэрэгтэй. Тиймээс долоо хоногт нэгээс илүүгүй удаа зөөлөн гуужуулагч хэрэглээрэй. Үрэх хэрэггүй! Бүтээгдэхүүнээс ахиухан хэмжээг гартаа аван, нүүрэндээ түрхэнэ. Хэрэв улайлт өгч, арьс тань мэдрэг байвал, гуужуулагчийн оронд цэвэрлэгч төхөөрөмж эсвэл хүчилтэй пилингийг сонгоорой.
Хэчнээн хүч хөдөлмөр гаргасан ч нүх сүв нь бөглөрөөд, идэвхт орцууд гүн нэвчиж чадахгүй байвал: хэдийн үүсэж бүрэлдсэн хар батгыг авах нь чухал. Түрүүн хэлсэнчлэн, гараараа шахаж болохгүй – харин нүүрстэй хуулдаг маскийг гэртээ хийх бүрэн боломжтой. Нүүрний арьсаа ууршуулан, маскийг тавиад, бүрэн хаттал нь хүлээгээрэй. 20 минутын дараа, маск бүрэн хатсан үед эрүүний хэсгээс доороос дээш чиглэлтэй маскийг эвтэйхэн хуулна. Бүх бохирдол маск дээр үлдэх болно.
Хуулдаг маск болгон таныг хар батганаас ангижруулахгүй: маскны өөрийнх нь бүтцээс гадна, түүний найрлага дах идэвхт орцууд нь үндсэн нөлөөг үзүүлнэ, арьсны өнгийг жигд болгоно, бохирдлыг уусгана. Найрлагаас гуужуулагч нөлөөтэй хүчил ба аминдэмүүдийг хайгаарай – жишээ нь, Pure Skin шинэ бүтээгдэхүүн адил.
3. Эрүүл амьдралын хэв маягтай байгаарай (яг баталгаатай бус баримт)
Хоолны шим тэжээлийн зарим мэргэжилтнүүд болон арьс судлаачид эрүүл хооллох болон спортоор байнга хичээллэх нь арьсны тэнцвэрт эерэг нөлөөлнө хэмээн үздэг. Хооллолт болон хар батганы хоорондын уялдаа нь шинжлэх ухаанаар батлагдаагүй ч, өдөрт нэг шоколад идэх нь хэнийг ч илүү эрүүл болгоогүйг (магадгүй илүү жаргалтай л болгосон байх) бид мэднэ. Тослог, шарж хуурсан болон чихэрлэг зүйлсээс хэсэг хугацаанд татгалзахыг хичээн, арьсаа нэг ажиглаад үзээрэй. Илүү дээрдэж байвал – зоригтойгоор үргэлжлүүлээрэй.
Юуг туршиж үзэх вэ?
Нүүрстэй, цэвэрлэгч Pure Skin хуулдаг маск нь хар батгыг арилгаж, гялгар тослогийг багасгаж, арьсыг сэргээнэ. Найрлага дахь нүүрсний нарийн нунтаг нь илүүдэл себумыг өөртөө шингээдэг. Хан боргоцойн ханд нь гуужуулагч нөлөөтэй альфа усан хүчил (AHA)ь мөн түүнчлэн хүчирхэг антиоксидант нөлөөтэй С аминдэм болон чийгшүүлэгч байгалийн гаралтай сахар агуулдаг. Хэрэв та батганаас салахыг хүсэж байгаа бол Pure Skin цувралын бусад бүтээгдэхүүнээс хэрэглээд үзээрэй.