ZOELLA
Zoe Elizabeth Sugg буюу Zoella нэрээрээ алдартай энэ бүсгүй видеоблогерүүдийн ертөнцийн хамгийн алдартай одуудын нэг юм. YouTube дээрх түүний хоёр сувагт 15 сая гаруй хүн бүртгэлтэй байдаг ба энэ тоо түүнийг хичнээн алдартай болохыг баталж байгаа юм. Хязгааргүй эерэг хандлагаас нь урам авч нүүр будалтын хичээлийг нь үзэж шинэ зүйлсэд суралцахын тулд бид чамд Zoellaa сувагт бүртгүүлэхийг зөвлөж байна.
YouTube: https://www.youtube.com/user/zoella280390
Instagram: https://www.instagram.com/zoella/
MICHELLE PHAN
Ази гарал үүсэлтэй америк бүсгүй болох Мишель Фан нь YouТube дээрх анхны влогерүүдийн нэг юм. 2007 оноос эхлээд түүний дүрс бичлэгийг нийтдээ тэрбум гаруй хүн үзээд байна. Видеоблогерийн ажлаас гадна тэр ipsy төсөл (редакцын сонгосон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн бүртгэлийг түгээх төсөл) ба дэлхийн топ-блогерүүдийг нэгтгэсэн ICON олон улсын сүлжээний үүсгэн байгуулагчдын нэг юм. Мишээлийн гоо сайхны хичээл болон зөвлөмжүүд чамд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна!
YouTube: https://www.youtube.com/user/MichellePhan
Instagram: https://www.instagram.com/michellephan/
LISA ELDRIDGE
Лиза бол одуудтай ажилладгаараа алдаршсан Их Британиас гаралтай мэргэжлийн нүүр хувиргагч юм. Хэдийгээр тэр маш ачаалалтай хуваариар ажилладаг ч нүүр будалтын соёлыг олон нийтэд түгээх ажлыг амжилттайгаар гүйцэтгэдэг билээ. Түүний сувгийг үзээрэй, нүүр будалтын хамгийн хэцүү аргачлал хүртэл чамд маш хялбар санагдах болно!
YouTube: https://www.youtube.com/user/lisaeldridgedotcom
Instagram: https://www.instagram.com/lisaeldridgemakeup/
KANDEE JOHNSON
Америк влогер Кэнди Жонсоны нүд гялбам тод влог нь нүүр будалтыг хувиралаараа маш түргэн хугацаанд дэлхий даяар алдаршжээ. Кэнди гоо сайхны хичээл заах авьяастайгаас гадна хялбархан хэрэгжүүлж болох өдөр тутамд зайлшгүй хэрэгтэй аргачлалуудыг заадаг. Бид урам зориг хүссэн үедээ эсвэл зүгээр л жаахан амрахыг хүссэн үедээ түүний сувгийг үзэх дуртай.
YouTube: https://www.youtube.com/user/kandeejohnson
Instagram: https://www.instagram.com/kandeejohnson/
RAYE
Рэй Бойс – энэ бол YouTube дээр хэдэн арван сая үзэгчтэй, нүүр будалтын дүрст хичээлээрээ алдаршсан, Нью-Йорк хотод амьдардаг гоо сайхны ба загварын блогер юм. Түүний Инстаграмм дахь сувгийг дагаарай, энд тэр өдөр тутмын нүүр будалтынхаа тухай нийтлэлүүд хийдэг.
YouTube: https://www.youtube.com/user/ItsMyRayeRaye
Instagram: https://www.instagram.com/itsmyrayeraye/
DALALID
Далаль Аль Доуб – тус блогер нь Ойрх Дорнод илүү алдартай юм. Түүний Инстаграмм хаягийг хоёр сая хэрэглэгч дагадаг бол, дүрст хичээлийг нь 20 сая хүн үздэг. Түүний нүүр будах аргачлал нь хаана ч байхгүй хосгүйгээс гадна үүсгэдэг төрх нь үнэхээр алмайруулдаг.
YouTube: https://www.youtube.com/user/dalalid
Instagram: https://www.instagram.com/dalalid/
YUYA
Yuya нэрээрээ алдаршсан Mariand Castrejon-ы хуудас 16 сая хүн дагагчтай. Мексикээс гаралтай энэхүү влогер нь Инстаграмм болон Твиттер дээр сувагтай ба өөрийн амьдрал, гоо сайхны нууцууд ба DIY-зөвлөмжүүдээсээ хуваалцдаг (Do It Yourself - Өөрөө хийгээрэй).
YouTube: https://www.youtube.com/user/lady16makeup
Instagram: https://www.instagram.com/yuyacst/
FARAH DHUKAI
Инстаграммын мандаж буй од Фара нь YouTube дээр видеблог (100 сая үзэгчтэй!) хөтөлхөөс гадна гоо сайхны хичээлээрээ алдаршсан юм. Бидэнд түүний энгийн, хэрэгжүүлэхэд хялбар зөвлөмжүүд нь таалагддаг ба сувгийг нь үзэх бүрдээ ямар нэгэн шинэ зүйлд суралцдаг.
YouTube: https://www.youtube.com/user/farahdhukai
Instagram: https://www.instagram.com/farahdhukai/