Хаврын цоглог өнгөнүүд

Уран бүтээлч. Бусадтай адилгүй. Анхаарал татам. Энэ улирлын гол чиг хандлага бол тод өнгө ба хосгүй төрх юм. Урам зориг хайж байна уу? Чи зөв газраа ирлээ!

УРАН БҮТЭЭЛЧ НҮД БУДАЛТ
График дүрс, өвөрмөц хүрээ ба эрс тэс өнгөнүүд: энэ улиралд дүрмийг зөрчиж мөрөөдлийнхөө нүд будалтыг хийгээрэй. Хаврын уриа: хэтрүүлэг гэж байдаггүй! Louis Vuitton, Manish Aurora ба Victoria Beckham нарын төрхөөс урам аваарай.

ИЛЭРХИЙ УРУУЛ
Нүд будалт улам илэрхийй болж байна, гэвч энэ бид уруулаа ч бас мартана гэсэн үг биш юм! Тод өнгөнүүд ба өвөрмөц аргачлал – омбрэ ба хоёр өнгөт нүүр будалт – өдөр ирэх тусам улам алдаршиж байна. Бид Jason Wu, Maison Margiela ба Cushnie et Ochs нараас урам авдаг. Манай дүрст хичээлийг үзээрэй. 

ШАНААГАА ТОДРУУЛАХ
Шанаагаа будах аргачлал 80-аад онд үүсэн ба түүний тусламжтай нүүрнийхээ онцлогуудыг улам тодруулж болдог. Яг л гэрэл сүүдэр эсвэл сторбинг аргачлалтай адил. 2017 оны хавар зуны улиралд энэ чиг хандлагыг Kenzo, Chanel Adam ба Selman брэндүүд ашиглаж байна. Энэ чиг хандлагын тухай илүү дэлгэрэнгүй манай нийтлэлээс уншина уу. 

Зурвас: Зураг: Getty Images